Loading
НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГА
Нийтлэл (6)
Ярилцлага (15)
СУРГАЛТ, СУДАЛГАА
Сургалт (0)
Судалгаа (0)
Бага талбайтай орон сууц ховор байна
2012-03-11 « « МЭДЭЭ
Нүүр | Буцах
 

Урин дулаан цаг ирж барилгын сезон эхэлсэнтэй холбогдуулан барилга орон сууцны үнэ ханш болон бусад зүйлийн талаар Барилга орон сууц сурталчилгааны төвийн ерөнхий зохицуулагч П.Наранмандахтай ярилцлаа.

     - Танай төв орон сууцны төвлөрсөн мэдээллийг иргэдэд өгдөг юм байна. Улаанбаатар хотод баригдаж байгаа бүх барилгын компаний мэдээлэл байна гэсэн үг үү?

     - Бүгд гэвэл өрөөсгөл. Бид зөвхөн 2010 онд ашиглалтанд орох шинэ орон сууцнуудыг хамруулсан байгаа. Тодруулбал, энэ онд нийслэлийн зургаан дүүрэгт шинээр ашиглалтанд орж буй, болж өгвөл 80-100 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны мэдээллийг нэгтгэн иргэдэд нэг цэгээс үйлчилж байна.

     - Иргэд юун түрүүнд орон сууцны метр кв-ын үнэ  ханшийг сонирхдог. Дундаж ханш нь хад байгаа бол?

    - Шинэ орон суууцны метр кв-ын үнэ одоогоор 870 мянгаас сая 500 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа. Хотын захруугаа арай хямд, тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт метр кв нь 870 мянгаас сая төгрөг байна. ОССК журмандаа өөрчлөлт,оруулсан нь иргэдэд байрны сонголт хийхэд илүү боломж олгож өгсөн гэж бодож байна. Өмнө нь метр кв нь 650 мянган төгрөг байхаас гадна банкны зээлтэй компани байх ёстой гэж байсан. Харин одоо тухайн байрыг улсын комисс хүлээж авсан байх гэсэн л ганцхан шаардлага тавьж байна.

     - ОССК  журмандаа өөрчлөлт оруулсныг иргэд яаж хүлээн авч байгаа вэ?

     - ОССК-д ямар санал гомдол ирснийг мэдэхгүй.4000 айлын орон сууц хөтөлбөрт багтсан хүмүүс манай төвд хандаж байна. Тэд “Тэртэй тэргүй 650 мянган төгрөгт багтах байр байхгүй” гэдгийг ойлгосон.Гэхдээ хүмүүс 650 мянган төгрөгийн талаар буруу ойлголттой байх шиг.Уг нь метр кв нь 650 мянган төгрөгт дөхвөл сайн, түүнээс дээш гарвал зөрүүг нь төлнө гэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл зээлжих эрх л олдож байгаа байхгүй юу. Өмнөх журмын тухайд 650 мянгадаа гол нь биш банкны зээлтэй байна гэсэн шаардлага нь орон сууцны сонголт хийхэд хэцүү байсан. Жишээ нь Дорж гэдэг  хүнд байршил,өрөөний зохион байгуулалт нь таалагдаад дурын нэг компаниас байр сонголоо гэхэд тухайн байр банкны зээлтэй биш гэдэг шалтгаанаар авч чадахгүй байсан.Одоо энэ эрх нээлттэй болчихлоо.

     -Шинэ орон сууцны метр кв-ын үнэ ханш цаашдаа өсөх үү,эсвэл энэ ханшаараа тогтвортой байх уу. Хийсэн судалгаа байна уу?

     Сүүлийн үед 4000 айлын орон сууц хөтөлбөртэй холбоотойгоор төрийн албан хаагчид манай төвд хандаж мэдээлэл авч байгаа.Эндээс ажиглахад хувийн хэвшилд ажиллаж байгаа хүмүүст байх авах хүндрэлтэй байх шиг байна. Дээрээс нь банкны хүү өндөр.Тиймээс зах зээлд нийлүүлэлт байсан ч эрэлт хангалтгүй байгаа учраас энэ жилдээ тогтвортой байх болов уу. Ер нь орон сууцны үнэ ханш хоёр  жилийн дараанаас өсч ирэх байх.

     -Энэ онд ашиглалтад орох хичнээн байр байгаа юм бол?

    2010 онд ашиглалтанд орсон болон,орох 15 мянган айлын орон сууцны захиалга зах зээл дээр байгаа.Үүний 4000 айл нь ОССК- аар дамжин зарагдах байх.Ер нь бага метр кв-тай байрууд хамгийн түрүүнд зарагдчихдаг.

     -Сүүлийн үеийн шинэ орон сууцнууд чанаргүй баригддаг тухай хэл ам тасрахгүй байгаа.Энэ талаар танайх ямар зөвлөгөө өгдөг вэ?

      Манайд ирж мэдээлэл авч байгаа хүмүүсээс бид судалгаа авч байгаа.Та шинэ орон сууц худалдан авахдаа юуг нь илүү анхаарах вэ гэдэг ерөнхий асуултаар хариулна.Үүнд  байршил,метр кв-ын үнэ,компанийн нэр хүнд,өрөөний зохион байгуулалт,барилгын материал,гүйцэтгэл гэсэн ерөнхий үндсэн асуултууд оруулсан.Судалгаанд хүмүүс ихэвчлэн метр кв-ын үнийг нэгдүгээрт,дараа нь байршил, сүүлд нь барилгын материал гэж хариулж байна. Амьжиргаандаа тааруулж метр кв-ын үнийг чухалчлаад,илүү зардал гаргахгүй гэдэг утгаар ажил сургуульдаа ойрхоныг нь сонгож байна.Гэхдээ иргэд маань тухайн барилгын чанарыг маш сайн анхаарахаа мартаж болохгүй гэдгийг бид байнга зөвлөдөг.

     -Үнэ ханш,байршлаас гадна орон сууц худалдан авахад өөр юу нөлөөлж байна вэ?

     Метр кв-ын сонголт.Манайд 100 гаруй байгууллагуудын мэдээлэл байгаа ч яг сонголт хийхээр иргэдэд таалагдах байр олдохгүй байна.Төрийн албан хаагчид ихэвчлэн 40 сая төгрөгт багтсан орон сууц хайж байна.Тийм байр ховор байна.Байлаа ч байршил нь хол,чанаргүй, гүйцэтгэл нь болоогүй гэхчилэн зөндөө асуудал тулгардаг.Тиймээс төр бодлоготойгоор бага метр кв-тай, хямд байраар иргэдээ хангах хэрэгтэй байна.Одоо ихэвчлэн 50-иас дээш метр кв-тай байр байна.Үүнийг мөнгөн дүнгээр бодоход 60-70 сая төгрөгт хүрдэг.Энд нэг олзуурхууштай зүйл хэлэхэд манай барилгын компаниуд метр кв-ынхаа үнийг ихэвчлэн төгрөгөөр тооцож байгаад баяртай байна.

     -Шинэ орон сууцны мэдээллийг танайхаас утас,и-мэйл-ээр авч болох уу?

     Бид хүмүүстэй нүүр тулж,харилцан ярилцаж,зөвлөгөө өгч,байр сонгоход нь тусалдгаараа  онцлог давуу талтай. Сэлэнгэ,Өвөрхангай аймгаас  ч биечлэн ирж байрны үнэ ханшийг асуугаад явдаг.4000 айлын орон сууц хөтөлбөрт багтсан Дорноговийн нэг хүн ирээд бидний тусламжтай байраа сонгоод л явсан.

                                                                                         Д.ЦОЛМОН

 

“Өдрийн сонин”   2010.04.24 –нд  дугаар  № 097 (3487)

Оруулсан: admin  |  2012-03-11  |   0  
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА:  Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Oronsuuts.com хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэр
Сэтгэгдэл
Сүүлийн үеийн мэдээ

2012-2014 © info@oronsuuts.com Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Хөгжүүлэгч GLOBAL VISION LLC | GLOBAL CMS™